Манай улс энхийг сахиулагчдын тоогоор 24-рт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17-рт жагсаж байна

Мэдээ, мэдээлэл
May 29, 2022
742
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх жагсаалыг нээж хэлсэн үгэндээ: 
2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш  20 гаруй мянган цэрэг, дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцуулж, монгол цэрэг Дэлхийн цэрэг боллоо.
Энхийг дэмжих ажиллагаанд цэрэг эрсээ оролцуулах нь манай улсын хувьд цоо шинэ бодлого, зорилт бас томоохон сорилт байлаа. Үүнийг Монгол төрийн нэгдмэл бодлого, төрийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт, цэрэг дайчдын маань идэвх зүтгэлээр богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсаныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байна гэдгийг онцлон тэмдэглэлээ. 
Сэтгэгдэлүүд