Улсын төсвийн 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулна

Мэдээ, мэдээлэл
April 11, 2019
1304
Монгол улсын эзэн нь болсон иргэн бүрийг эрүүл энх, эрдэм боловсролтой, ажил орлоготой, элбэгхангалуун, айж эмээхийн зовлонгүй, ая тухтай амьдрах нөхцөл боломж хангахийн төлөө Монгол улсын засгийн газар бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Бид сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол олгох сургалтын агуулгыг боловсронгуй болгохоос гадна сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгээр бүрэн  хангаж, 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж, хот суурин газрын хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Манай улсын төсвийн 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж, урьд өмнө хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалт 2019, 2020 ондуудад өрнөх болно. Өнгөрсөн онд бид нийт 11 сургууль, 27 цэцэрлэг, 7 дотуур байрны барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг 10500 суудлаар нэмэгдүүлж байсан бол 2019, 2020 онуудад 61406 суудлын хүчин чадалтай 138 сургууль, 30000 орны хүчин чадалтай 207 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна гэдгээ МУ-ын ерөнхий сайд Хүрэлсүх хэллээ. 
Сэтгэгдэлүүд