АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байна

Мэдээ, мэдээлэл
March 18, 2020
2788

Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

 
Даваа гарагаас эхлээд хямдарсан үнэтэй шатахуунууд орж ирж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаар АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч орж ирж байна. Ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа 120-130 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн ч ханшийн нөлөөгөөр 70-80 төгрөг нь хасагдахаар байгаа. Иймд 50 орчим төгрөгөөр буурах болж байна" гэлээ. Дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт орохгүй юм.

Өнөөдөртөө багтаад бүх ШТС-ууд үнээ буулгана гэдгийг тэрбээр нэмж хэллээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ одоо ч буурсаар байгаа. Тиймээс дөрөвдүгээр сард шатахуун улам хямдрах хүлээлттэй байна. "Дэлхийн зах зээлийн ханшийг дагаж Монголд шатахууны үнэ буурна. Гэвч ханшийн нөлөөллийг бид зохицуулах боломжгүй. Яагаад гэвэл ААН-үүд "Роснефть"-ээс шатахуунаа импортлохдоо ам.доллароор тооцоо хийдэг" хэмээн Ц.Эрдэнэбаяр нэмж тайлбарлав.

Сэтгэгдэлүүд