Ховд аймагт энэ жил 7800 малчин өрхийн 4744,3 мянган мал өвөлжиж байна

Мэдээ, мэдээлэл
January 19, 2020
1435

Засгийн газрын 285 дугаар тогтоолын хүрээнд аймгийн бүх малыг 3 хоног тэжээх өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг аймагт 200 тн өвс, 50 тн тэжээл, сумдад 50 тн өвс, 30 тн тэжээл бүрдүүлсэн байх чиглэл өгсөн. Сумын аюулгүйн нөөцөд нийт 855 тн өвс, 230 тн тэжээл, Аймгийн аюулгүйн нөөцөд 306 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн байна. Малчдын төвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 2019 оны эцсийн байдлаар 61,5 мянган тн өвс, 2,5 мянган тн гар тэжээл, 6,2 мянган тн хужир шүү бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэл 99,8 хувьтай байна.

 

Энэ жилийн хувьд өөр аймгийн нутагт өвөлжих 10 өрхийн 17,9 мянган мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 220 өрхийн 305,8 мянган мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт өвөлжих 90 өрхийн 68,7 мянган мал, сум дундын отрын бүс нутагт өвөлжих 33 өрхийн 14,5 мянган мал, Хилийн зурвас бүс нутагт өвөлжих 164 өрхийн 161,9 мянган мал, Улсын тусгай хэрэгцээний бүс нутагт өвөлжих 977 өрхийн 502,5 мянган мал нийт 1494 өрхийн 1071,4 мянган мал отроор өвөлжиж байна.
 

Сэтгэгдэлүүд