Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна.

Мэдээ, мэдээлэл
May 20, 2024
16863

  Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
    Сүүлийн жилүүдэд гамшиг болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Энэ зун ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэхийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс  анхааруулж байгаа. 
    Тиймээс хотын дарга Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн дүүргийн Засаг дарга нарт гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд сайн дурын хэсгийг байгуулж, хүн хүчний нөөцөө нөхөж, дүүргийнхээ нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангаж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эрчимтэй ажиллуулж, үр дүнг тооцож ажиллахыг анхаарууллаа. 
     Мөн НОБГ-ын дарга А.Дашнямын мэдээлсэнээр нийслэлийн Гамшгаас хамгаалах инженер техникийн 9 албанд нийт 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй байгаа бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна.


 

Сэтгэгдэлүүд