Дэлхийн эрүүл мэндийн өдөр

Мэдээ, мэдээлэл
April 07, 2026
58

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхий даяар Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг.  Энэхүү өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсантай холбогдуулан 1950 оноос тэмдэглэж эхэлжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр:

  • ДЭМБ-д 194 улс гишүүнээр элссэн
  • Дэлхийд жил бүр 60 сая орчим хүн нас бардаг
  • Нас баралтын 74 хувь нь халдварт бус өвчнөөс шалтгаалдаг
  • Зүрх судасны өвчнөөр жил бүр 17.9 сая хүн нас бардаг
  • Агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн нас бардаг
  • Дэлхийд 4.5 тэрбум хүн бүрэн хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй
  • Жил бүр 100 сая орчим хүн эмчилгээний зардлаас болж ядууралд ордог

Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр улс орнууд:

  • Урьдчилан сэргийлэх үзлэг
  • Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах
  • Эрүүл мэндийн бодлогын хэлэлцүүлэг
  • Олон нийтийн сургалт зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.

Дэлхийн эрүүл мэндийн өдөр нь эрүүл мэнд бол зөвхөн хувь хүний асуудал биш, улс орон болон дэлхий нийтийн анхаарах чухал асуудал гэдгийг сануулдаг өдөр юм.

Сэтгэгдэлүүд