Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж зарим бодлогын хороодын удирдлагыг томиллоо

Улс төр
October 08, 2026
15

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өчигдөр /2026.10.07/ хуралдаж дэргэдэх зарим бодлогын хорооны удирдлагыг шинээр томилсон. Тэгвэл өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар шинээр томилсон болон бусад хороодын дарга, Нарийн бичгийн дарга нартай өнөөдөр /2026.10.08/ уулзаж зарим үүрэг чиглэлийг өглөө.
Уулзалтад намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ нар оролцов.


Мөн Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг ажиллуулахаар боллоо.
Бусад бодлогын хороод, түүний удирдлагыг танилцуулбал:
“Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл 
Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Галбадрах 
Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц 
Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Саранчулуун 
Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Ганмаа
Технологи, инновацын бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Ч.Анар 
Хүний эрхийн бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд