У.Хүрэлсүх: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг засгийн газар дэмжиж ажиллана

Мэдээ, мэдээлэл
September 01, 2019
883

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ын дэргэдэх Тэмүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд тус тус оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, мэргэжилтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж байна. Төрийн бодлогын дэмжлэг байгаан дээр сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь МСҮТ-үүдийн элсэлтийг нэмэгдүүлсэн аж. Үйлдвэрлэл урлалын Политехникийн коллеж нь МСҮТ-ийн ууган сургуулиудын нэг бөгөөд 94 %-ийн элсэлт, дүүргэлттэй төдийгүй төгсөгчид нь 100% ажлын байраар хангагддаг болсон. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалтыг хошуучлан гүйцэтгэгчид нь мэргэжилтэй ажиллах хүчин байх болно. Бид хүнээ хөгжүүлж, мэргэшүүлж байж тэднийхээ хүчинд хөгжих болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн  юм
Түүнчлэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянгантөгрөгийн тэтгэлэг олгох журмыг ЗГ-ын 12 дугаар тогтоолоор баталж, нас харгалзахгүй олгож байна. Цаашид 100 мянган төгрөгийн тэтгэлэгийг 200 мянга болгон нэмэгдүүлнэ.
 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг бэлтгэх, давтан сургах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг төсөвт суулгахад анхаарч ажиллаж байна гэдгээ ерөнхий сайд онцоллоо.

Сэтгэгдэлүүд