Б.Онон: Ковид-19 цар тахлын үед сэтгүүлчийн мэдээлэл олж авах эрхийг хууль сахиулах байгууллагын ажилтанууд хамгийн их зөрчсөн

Ярилцлага
May 03, 2022
816
Ковид 19 цар тахлын үед сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын мэдээлэл олж авах эрхийг төрийн албан хаагчид тэр дундаа хууль сахиулах байгууллагын ажилтанууд хамгийн их зөрчдөг гэсэн судалгааны дүн гарсаныг та сая хэллээ. 
Судалгааг хэдий хугацаанд ямар цар хүрээтэйгээр хийсэн бэ? 

Уг судалгааг Глоб Интернэшнл төв нь Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2020 оны 11-р сараас 2022 оны 3 сарын 31-ний хугацаанд хийсэн. Нийт нийслэл орон нутгийн 233 сэтгүүлчийг хамруулсан. 
Судалгаагаар өөр ямар зөрчлүүд ихэвчлэн илэрсэн бэ? 
Ковид 19 цар тахалтай холбогдуулан гарсан хууль, дүрэм журам сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг  50 хүртэлх хувиар зөрчсөн гэсэн дүн гарсан. 
Сэтгэгдэлүүд