Ирэх сарын 1-нээс өмнө 2006 оны 20000 төгрөгийн дэвсгэртээ банкинд очиж солиулаарай

Мэдээ, мэдээлэл
February 08, 2022
1031
 

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болсон.  Учир нь 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна гэж үзжээ. 
Тиймээс иргэдэд 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулах боломжийг олгожээ. 
2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй иргэд ирэх сарын 1-нээс өмнө мөнгөө солиулж аваарай. 

Сэтгэгдэлүүд