Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргав.

Мэдээ, мэдээлэл
June 09, 2022
609
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 16 жилийн хугацаагаар, нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн хохирогчийн талд оршуулгын болон бусад зардалд 2.7 тэрбум төгрөгийн төлбөр төлж дуусгасан гэж дүгнэлээ. Хэрвээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй гэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр уншиж танилцууллаа.
Түвшинбаярт оноосон ялыг хохирогчийн талын өмгөөлөгч н.Санчирбал хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна
 
Сэтгэгдэлүүд