Танилцуулга
Холбоо барих
ЭГЭЛ
Toggle navigation
Нүүр
Үйлчилгээ
Улс төр
Мэдээ, мэдээлэл
Ярилцлага
Чөлөөт сэдэв
Нийтлэл
Видео студи
Ярилцлага
Нүүр
Ярилцлага
Б.БЯМБАДОРЖ: Орон нутгийг зорих иргэдийн урсгал шинжилгээний цэгийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна
Ярилцлага
March 12, 2021
2555
Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний цэгүүдийн ачаалал эрс нэмэгдээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Шинжилгээний цэгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-аас ямар зохион байгуулалт хийж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд PCR шинжилгээ хийх суурин найман цэг, халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах явуулын 16 багт 120 гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-28-ны өдөр найман цэг, гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд 22 цэг ажиллуулсан. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн шинжилгээний найман цэгийг зохион байгуулан ажиллаж байна. Ердийн үеийнхээс ачаалал эрс нэмэгдэж, өнөөдөр хоёр цэгт иргэдийн дараалал нэмэгдсэний шалтгаан нөхцөлийг тодруулахаар судалж байна. Ихэнх иргэдийн хувьд
www.eruul.gerege.mn
сайтаас авсан цаг товлолын дагуу дарааллаараа шинжилгээнд хамрагдаад хэвшсэн байгаа.
-Орон нутаг руу зорчих иргэдийн хувьд шинжилгээний 72 цагийн хүчинтэй хугацааг зааж өгсөн. Энэ хэрээр шинжилгээний цэгт ачаалал нэмэгдэж байгаа байх?
-Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтийг судалж үзэхэд дийлэнх хувь нь хөдөө орон нутаг руу зорчих зорилготой байна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан шинжилгээний 22 цэгийг зохион байгуулж, нэлээд өндөр хүчин чадлаар ажилласан. Энэ хүрээнд хоногт 19 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байсны хүчинд 12-15 мянган иргэн орон нутаг руу зорчиж байсан. Өчигдрийн байдлаар, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хөдөө орон нутгаас нийслэл хотод 4000 хүн ирсэн бол, 11 мянга гаруй иргэн орон нутаг руу зорчсон байна. Тэгэхээр орон нутгийн зорчих хөдөлгөөний урсгал шинжилгээний цэгүүдийн ачаалалд тодорхой хувиар нөлөөлж байгаа.
Мөн уул уурхай болон бусад албан байгууллагын шаардлагаар PCR шинжилгээ өгөх эрэлт нэмэгдсэн. Үүн дээр албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг руу зорчих хүсэлтэй цөөн тооны нийслэлийн иргэд нэмэгдэнэ.
Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан иргэд, олон нийтэд PCR шинжилгээг ямар нөхцөлд хийх ёстойг тасралтгүй мэдээлж байсан. PCR шинжилгээгээр тухайн агшинд уг иргэн халдвартай юу, үгүй юү гэдгийг л тогтоодог болохоос халдварын эрсдэлд өртөхгүй гэсэн баталгаа биш юм. Та нийгмийн харилцаанд орж л байгаа бол халдварт өртөх эрсдэл өндөр гэсэн үг. Тиймээс шинжилгээ өгөх гэж хэт улайрах, эсвэл шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гээд тайвшрах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орхигдуулах мэтээр иргэдийн дунд “хөөсрөл” үүсээд байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, буяны ажилд оролцох, албан томилолт болон амьдралын зайлшгүй шаардлагын улмаас PCR шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлтэд тулгуурлан Сар шинийн баярын өмнө болон дараах өдрүүдэд өдөрт 6000 гаруй хүнд шинжилгээ хийж байсан. Энэ бол иргэдийн ердийн эрэлт хэрэгцээнд тохирсон арга хэмжээ. Харин өнөөдөр үүссэн нөхцөл байдлын учир шалтгаан, иргэдийн эрэлт хэрэгцээг судалж үзэхээр ажиллаж байна.
-Шинжилгээний цаг авах гэхээр ойрын өдрүүдэд товлох боломжгүй, бүгд дууссан талаар иргэд хэлж байгаа. Үүнээс үүдэн цаг аваагүй иргэд шинжилгээний цэгт олноор очиж байгаа байх?
-Тийм ээ, нийслэл маань 1.5 сая хүн амтай. Ихэнх иргэд маань ажил амьдралынхаа асуудлыг зохицуулж, шинжилгээний цагаа урьдчилан авч байгаа нь аль, аль талдаа хүндрэл, чирэгдэл учруулахгүй. Товлолын дагуу шинжилгээнд хамрагдаж сурах нь соёлын нэг илэрхийлэл. Нөгөө талаас нь авч үзвэл, шинжилгээнд хамрагдах иргэдийн 20 гаруй хувийг уул уурхайн компанийн ажилчид эзэлж байна. Байгууллагаас нь шаардсаны дагуу шинжилгээнд хамрагдах цагаа орон нутаг руу зорчихоос хоёр хоногийн өмнө захиалж авч байгаа. Гэтэл шинжилгээнд хамрагдсанаас хоёр хоногийн дараа ажил төрөлдөө орох үед халдвар авахгүй гэх баталгаагүй. Тиймээс уг шинжилгээний мөн чанар, халдварын тархвар зүйн байдалд анализ хийж, нотолгоотой зөв шаардлага тавих хэрэгтэй. Энэ шаардлагыг тавиагүйн улмаас иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэх хэмжээнд эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн лаборатори ажиллаж байна вэ?
-PCR шинжилгээний сорьцыг шинжлэх 11 лаборатори ажиллаж байгаа. Эдгээр лабораторийн хүчин чадалд тохируулан өдөрт 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийвэл хариу нь өдөртөө гарах бүрэн боломжтой. Мөн дээрх 15 мянгаас 6000 нь зайлшгүй шаардлагатай иргэд байхаар тооцож, шинжилгээний суурин цэгт хамруулахаар төлөвлөж байна. Үлдсэнийг нь халдварын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, тандах, хариу арга хэмжээ авах явуулын багийн шинжилгээнд хамруулахаар тооцсон. Энэ дагуу бид өдөр, өдөрт нь төлөвлөлт хийж, суурин найман цэг болон явуулын 16 багийг зохион байгуулан ажиллаж байгаа.
-Тэгэхээр шинжилгээний цэгийн тоог нэмэх шаардлагагүй, энэ хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж үзэж байна уу?
-Тийм. PCR шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлага, нотолгоонд суурилсан зөв шаардлагыг бид авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр өртөг өндөртэй боловч Засгийн газраас ард иргэдээ үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Олон улсын түвшинд манай улс ард иргэдээ хамгийн өргөн хүрээнд шинжилгээнд хамруулсан байдлаараа тэргүүн эгнээнд явж байгаа. Нэг талаараа, бид ард иргэддээ нийгмийн эрүүл мэндийн тусламжийг авах чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа заавал шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн хэт үндэслэл, нотолгоогүй шаардлагыг тавьж байна. Голомтын өргөтгөсөн тандалт, судалгаанд хэрэглэгддэг шинжилгээний аргаар PCR шинжилгээг хийх нь зүйтэй гэдгийг хэлээд байгаа юм л даа.
-Шинжилгээний цэг, дархлаажуулалт, халдварын тандалт илрүүлэг гээд эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай ажиллаж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань маш олон ажлыг давхар хийж, ачааллыг үүрээд явж байна. Сүүлийн 120 гаруй хоногийн хугацаанд халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээ, тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн үзлэг, хяналт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод зохион байгуулж буй эрүүл мэндийн хяналт, суурин цэгийн болон явуулын шинжилгээ, халдварын эсрэг вакцины дархлаажуулалт зэрэг ажлыг зохион байгуулж байна. Хамгийн чухал нь, энэ олон ажлын хажуугаар манай Өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийнхэн ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж, үндсэн үйл ажиллагаагаа орхигдуулахгүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн албанд нийтдээ 7000 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. Ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай барьж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хэрэгжүүлээд явбал халдварт өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Заавал шинжилгээ хийлгэснээр өөрийгөө хамгаална гэсэн үг биш. Халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бид голомтын өргөтгөсөн тандалт шинжилгээнд хамруулж, хавьтлыг тодорхойлох, халдварыг хумих байдлаар ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа.
Санал болгох
Т.БАЯСАХ:’’ ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВ...
Sep 07, 2020
2051
С.Болормаа: Сургуулийн орчинд тээврийн хэрэгслийн түр зогсоо...
Jul 04, 2023
5607
И.Одончимэг: Бараа бид хоёр олон хүнд сорилтыг давсан
Jan 03, 2020
3236
Сэтгэгдэлүүд
Хамтрагч байгууллагууд
Сүүлд нэмэгдсэн
Их уншигдсан
Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж зар...
October 08, 2026
70
Дэд ахлагч Х.Багатамир: Эр хүн болох эхлэлийг...
October 08, 2026
946
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд барим...
October 08, 2026
68
Б.Хүдэржаргал: Өөрийн гэж өмөлзөх эх оронтой б...
September 25, 2026
241
Б.Хүдэржаргал: "Эх орны хил тайван байна&...
September 25, 2026
305
Баруун салаа ДАШЧАГЛИН хийдийн лам нар уртын ж...
August 15, 2026
1108
ШШГЕГ-ийн одонт ээж
May 29, 2026
1126
Эгэлийн эгэл одонт ээжүүд
May 25, 2026
476
Он гарсаар нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр...
April 20, 2026
768
П.Батчимэг: Шинэ сайдууд ашиг сонирхлын зөрчил...
April 14, 2026
572
Өнөөдөр Монгол улсад олон намын тогтолцоо бата...
April 07, 2026
635
Дэлхийн эрүүл мэндийн өдөр
April 07, 2026
535
МУГЖ Б.Туяа: Инээд бол аз жаргал
April 01, 2026
568
Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тар...
March 31, 2026
770
12 иргэний амь насыг авран хамгаалав
March 16, 2026
621
МУАЖ Д.Цэрэндарьзав: Гэртээ харих замыг гэргий...
March 06, 2026
2922
Улаанбаатар хотын амьжиргааны доод төвшин 543 ...
March 05, 2026
1596
АН-ын дарга О.Цогтгэрэлийн гал морин жилийн ан...
February 23, 2026
663
“Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа.
February 08, 2026
2223
И МАРТ худалдааны төв битүүний өдөр хүртэл шөн...
February 07, 2026
2226
УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН САНАЛАА ӨГЛӨӨ
June 28, 2024
45264
“Эрдэнэт үйлдвэр”, "Чингис ха...
July 22, 2024
44371
Галын улмаас өндөглөгч тахианыхаа 40 хувийг ал...
June 05, 2024
42977
Дэлхийн анхны модон хиймэл дагуул
May 30, 2024
42275
Энэ сарын дундуур ихэнх нутгаар ус ихтэй аадар...
August 07, 2024
39981
6 сарын 14-ны өдөр бүх нийтээр амардаг болох у...
April 08, 2024
39619
Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн...
May 20, 2024
39268
Ардчилсан намын бүлэг 2024 оны төсвийн тухай х...
August 14, 2024
38958
2024 оны эхний 8 сард 10.6 сая ширхэг сурагчий...
August 27, 2024
38161
Монгол улс паралимпоос таеквондогийн төрлөөр а...
August 30, 2024
38064
Кемпински Хаан Палас зочид буудал эмзэг бүлгий...
April 11, 2024
37181
Ш.Ганболд: Ижийн энтэй эгчдээ хайртай
September 15, 2024
37101
2024 оны эхний 5 сарын байдлаар 44,607 ширхэг...
May 06, 2024
36414
Туслах багшийн “Чадамжийн гэрчилгээ&rdqu...
September 30, 2024
35673
Он гарсаар нийт 44 удаагийн ой хээрийн түймэр ...
April 23, 2024
35613
Энэ сонгуулиар 26 нам, 2 эвсэл иргэдээсээ &quo...
April 29, 2024
34675
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 он...
April 02, 2024
33675
Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дун...
March 26, 2024
33599
Цас орсон эхний өдөр халтирч унаж, гэмтсэн 86 ...
October 21, 2024
32114
"Ойлгоё, найзалъя, бүтээе"
March 21, 2024
30159
Радио поскаст
flicker images