Хонины мах, ногооны үнэ буурч, өндөг, талхны үнэ өсчээ

Мэдээ, мэдээлэл
October 01, 2025
29

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.
Тухайлбал, нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16622 төгрөг, үхрийн мах кг 20841 төгрөг, ямааны мах кг 12637, өндөг ширхэг нь 615 төгрөг, сонгино кг нь 3856 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2459 төгрөг, сүү /задгай, литр/ 4804 төгрөг, элсэн чихэр кг нь 4952 төгрөг, цагаан будаа кг нь 4913, дотоодын төмс кг нь 2233 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ /2025.09.29/ өдрийн байдлаар хонины мах кг нь 13398 төгрөг, үхрийн мах кг 17533 төгрөг, ямааны мах кг 11603 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2715 төгрөг, сүү /задгай, литр/ 3810 төгрөг, элсэн чихэр кг 4186 төгрөг, цагаан будаа кг 4068 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2797 төгрөг, А-80 /литр/ 2611 төгрөг, дизелийн түлш /литр/ 3140 төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэлүүд