''Нэг өдөр-Нэг хороо" хэсэгчилсэн арга хэмжээ болж байна

Мэдээ, мэдээлэл
June 20, 2019
1365

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 хорооноос дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэстэйгээ хамтран "Нэг өдөр-Нэг хороо" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 
Арга хэмжээний хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хийж, Нийтийн эзэмшлийн зам талбайд архидан согтуурч байгаа иргэдийг холбогдох хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх юм. 
Түүнчлэн тус хорооны нутаг дэвсгэрт нийтийн байр ажиллуулж хөлслүүлдэг иргэдэд хяналт тавьж, туслах үйлчилгээ үзүүлж байна.

Сэтгэгдэлүүд