Санал болгох
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2019 оны тайлангийн хурал дүүргийн Чуулганы танхимд өнөөдөр боллоо.
Тус тайлангийн хуралд дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс, дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн төлөөлөл, хороодын Засаг дарга нар оролцсон юм.