Дэлхийд хамгийн том хэмжээтэй дуран авай ашиглалтанд оржээ.

Чөлөөт сэдэв
January 13, 2020
203

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд “Хятадын тэнгэрийн нүд” гэгддэг 500 метрийн диаметр бүхий бөөрөнхий дуран буюу FAST үндэсний хянан шалгалтын стандарт хангаж, албан ёсоор ашиглалтад орлоо. Ирээдүйд түүнийг үр ашигтай, тогтвортой, найдвартай ажиллуулахыг баталгаажуулан, гадаад дотоодод нээлттэй ашиглах юм.

"Хятадын тэнгэрийн нүд"-ийг Гүйжөү мужид байгуулсан бөгөөд одоогоор дэлхийд хамгийн том хэмжээтэй дуран авай юм. Байршуулах үйл явцад технологийн олон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, зарим гол технологи нь олон улсын тэргүүний түвшинд хүрсэн хэмээн судлаачид үнэлж байна. Сарантуяа

Сэтгэгдэлүүд