Коронавирусийн халдвараар нийт 66,492 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1523 болжээ

Мэдээ, мэдээлэл
February 15, 2020
1501

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

   "Өчигдрийн байдлаар 2,277 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Мөн Японд нэг тохиолдол нас барсан нь БНХАУ-аас гадна нас барсан хоёр дахь тохиолдол нь боллоо. Эдгэрсэн хүний тоо харьцангуй нэмэгдэж 1,194 болсон байна. Сэжигтэй тохиолдлын тоо буурч байгаа нь тархвар судлалын тоо хяналтанд орж, сэжигтэй буюу тусгаарлагдсан хүмүүсээс өвчлөлийн тоонд оруулж бүртгэж буйтай холбоотой.

 БНХАУ-аас ирж буй мэдээллээр эрүүл мэндийн газрын ажилчид халдвар авч өвдөх тохиолдлууд гарч байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын ажилчдаа хамгаалах, шаардлагатай зүйлсээр хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Ерөнхийдөө өвчлөл буурахгүй, эрчимтэй байгаа тул ард иргэд хүн амын нягтрал үүсгэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийнхэн олноороо цугларч бууз, банш хийхгүй байх, олуулаа хүнсний зах руу явахгүй байхыг анхааруулж байна.Хүн амын бөөгнөрөл нягтрал үүсгэхгүй байх нь энэ өвчнөөс сэргийлэх бас нэгэн арга. Түүнчлэн хоёр метрийн зайнаас болж өгвөл бие биетэйгээ харьцах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа. 

Сэтгэгдэлүүд