1072 хувьцааны ногдол ашгийг 5 сарын 1-нээс олгож эхэлнэ

Мэдээ, мэдээлэл
March 02, 2020
1001

     Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 1 сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Харин дансаа нээлгээгүй иргэп онлайнаар болон үнэт цаасны компани дээр очоод нээлгэх боломжтой болохыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа мэдээллээ.
Иргэд хувьцааны данс нээлгэхээсээ өмнө дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. 

  • Хувьцаа эзэмшигч иргэд давхар данс нээлгэж байгаа тул данс нээлгэхээсээ өмнө ҮЦТХТ-ийн сайтаар орж, данстай эсэхээ шалгахыг хүсье.
  • 158989 дугаар руу өөрийн регистрийн дугаараа латинаар бичиж явуулвал  хэдэн ширхэг хувьцаатай, ҮЦТХТ-д данстай эсэх мэдээлэл гарч ирнэ.
  • Тухайн иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг авах гэж буй бол өөрийн харьяа үнэт цаасны компани дээр очиж, идэвхтэй ашигладаг арилжааны банкны харилцах дансаа баталгаажуулах ёстой. Ингэж баталгаажуулсан тохиолдолд ногдол ашгийн мөнгийг тухайн данс руу нь хийж өгнө. Дансаа өөрчлөх тохиолдолд мөн адил шинэ дансаа баталгаажуулах шаардлагатай" гэдгийн анхаарууллаа 

      Өнгөрсөн 7 хоногт  "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн систем рүү 150 мянган иргэн хандаж, 1,072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авч,  нийт 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ.

Сэтгэгдэлүүд