УБ, Дархан, Сэлэнгийн замыг маргааш нээнэ

Мэдээ, мэдээлэл
April 24, 2020
1034

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан 

 
"Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн онцгой комисс, ЭМЯ, УОК-ын шуурхай штаб хуралдаад маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагаас Улаанбаатарын орох, гарах хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөн, Дархан-Уул аймгийн орох гарах хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргалаа.

Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэлүүд