Шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийжээ

Мэдээ, мэдээлэл
September 07, 2020
1118

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа. 

Хяналт шалгалтад нийт 146 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 841 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 216 зөрчлийг арилгуулсан байна

Сэтгэгдэлүүд