Улаанбаатарт гацсан орон нутгийн 85 мянган иргэний шинжилгээг даваа гарагаас авч эхэлнэ

Мэдээ, мэдээлэл
November 26, 2020
1002
Эдгээр иргэдээс шинжилгээ авах 20 цэгийг нэмж байгуулсан. Иргэд www.119.mn гэсэн хаягаар нэвтрэн шинжилгээний өдөр, цагаа авна. Бүх иргэдээс PCR-ийн шинжилгээг үнэ төлбөргүй авах бөгөөд  хариу нь 6-8 цагийн дараа гарна. Хариуг мөн цахимаар олгоно.
Иргэд орон нутгийн зорчигч тээвэр, агаарын тээвэр, хувийн машинаараа халдвар хамгааллын дэглэм барин зорчих боломжтой юм байна. 
Эхний ээлжинд 85 мянган иргэнээ 10 хоногийн хугацаанд нутаг буцаана. Үүний дараа орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг зохион байгуулна гэж УОК-ийн шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэлүүд