Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Мэдээ, мэдээлэл
February 03, 2022
253

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин Баян – Өлгийн нутаг, Ховд, Говь – Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян – Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 2–4 °С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 °С–аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 °С–аар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн  зүгийн нутгаар ОЖД–аас 1–2 °С–аар хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Сэтгэгдэлүүд