Дэлхийн хэмжээнд Гүүлд тавигдсан мэдээллийг устгуулах хүсэлт сүүлийн 5 жилд 2 дахин нэмэгджээ

Мэдээ, мэдээлэл
May 02, 2022
698
Дэлхийн хэмжээнд Гүүлд тавигдсан мэдээллийг устгуулах хүсэлт сүүлийн 5 жилд 2 дахин нэмэгджээ. Гүүглийн ил тод байдлын уг тайланд Монгол улс ч мөн багтаж 5 жилийн дотор 16 мэдээллийг устгуулах хүсэлт гаргасан байна. Түүнчлэн дижитал орчин дахь сурталчилгааны орлого нэмэгдэж сонины сурталчилгааны орлого 50 хувь хүртэл буурч, сэтгүүлчийн мэргэжил дэлхийн хамгийн аюултай мэргэжлийн тоонд байсаар байна гэсэн тайланг Юнескогоос хийсэн “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн эрх чөлөөний олон улсын чиг хандлага” тайланд тус тус дурджээ. Тиймээс энэ бүх хэт дижитал, цахим шилжилтээс ялгарах, баримт нотолгоотой үнэн мэдээллийг түгээх нь хэвлэлийн эрх чөлөөний нэг шалгуур болоод байна гэж өнөөдөр болсон “Хараат бус сэтгүүл зүй: Сэргэх үү Мөхөх үү” форумын үеэр салбарынхан онцоллоо.
Монгол улсын хувьд хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улсын тооноос гарахын тулд хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэхээс эхлээд эрүү, иргэний хууль, зөрчлийн хуулиудад ч хэвлэлийн эрх чөлөөг хаах, хязгаарлах заалт оруулахгүй байх нь чухал болоод байгааг форумд оролцогчид хэлж байсан юм.
Сэтгэгдэлүүд