Орон сууц барихаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн гэр хорооллын 4 га газрыг чөлөөлжээ.

Мэдээ, мэдээлэл
May 19, 2022
759
Нийслэлийн орон сууцны корпораци он гарсаар Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн гэр хорооллын  4 га газрыг чөлөөлж орон сууц барихаар төлөвлөсөн байна. Газар чөлөөлөхдөө газрын хэмжээ болон амьдарч буй өрхийн тоог харгалзан 1-2 өрөө байраар сольж байгаа юм байна. Чөлөөлсөн газар дээр орон сууцны хотхон барихдаа зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ахуй үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орчны тохижилт, чанар зэрэгт анхаарч, стандартын дагуу барих юм 
Түүнчлэн тус газраас хэрэгжүүлж байгаа  орлогод нийцсэн орон сууцны төсөл  Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Яармагийн спорт цогцолборын хойд талд 2.23 га газарт хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд  768 айлын 12 давхар 8 блок орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн цогцолборын бүтээн байгуулалт бүхий орон сууцны хотхон баригдах юм.

 
Сэтгэгдэлүүд