Монголын дауны холбоонд 300 гаруй даунтай хүүхэд болон тэдгээрийн гэр бүл бүртгэлтэй байна

Мэдээ, мэдээлэл
March 21, 2022
741
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ны өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд зөвөөр таниулах Дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг угтан  өнөөдөр Монголын дауны холбоо, Шангрилла зочид буудал хамтран дэлхийн дауны өдрийн баярын арга хэмжээг зохион байгууллаа. 
Монголын дауны холбоо 2012 оноос эхлэн Дэлхийн дауны өдрийг тэмдэглэж байна. Дэлхий нийтээрээ  дауны хам шинжтэй хүний эрхийн төлөө, тэднийг нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө, мөн дауны хам шинжтэй хүмүүсийн сайн сайхан, эрүүл саруул амьдрах эрхтэйг тунхаглан дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж улс орон бүртээ олон нийтийн ажил өрнүүлдэг уламжлалтай. 
 Монголын Дауны Холбоо ТББ нь 2008 онд хэсэг гэр бүлийн санаачилгаар үүсгэн байгуулагдан дауны хам шинжтэй хүүхэд болон хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ нэмэх, эрүүл мэнд, сурч боловсрох, нийгэмшүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага юм. Одоогоор Монголын дауны холбоонд 300 гаруй даунтай хүүхэд болон тэдгээрийн гэр бүл бүртгэлтэй байна
Биднээс нэг илүү хромсомтой төрсөн эдгээр хүүхдүүд нь энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж бойжин, удаан сурч хөгждөг ч бусдад баяр хөөр бэлэглэж, гэр бүлдээ онцгой хайр өгдгөөрөө хайр татам НАРНЫ ХҮҮХДҮҮД байдаг.
Сэтгэгдэлүүд