УИХ-дахь ардчилсан намын бүлэг тарна

Улс төр
July 01, 2022
212

Ардчилсан намын удирдлага болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан талаар мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат

-УИХ-ын дарга Г.Занданшатар танаа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэх тухай.
УИХ –ын гишүүн Д.Ганбат нь 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарсан. Ардчилсан намаас 2022 оны тавдугаар сарын 11-ны өдрийн бүлэг байгуулсан намын шийдвэрийг баталгаажуулсан тогтоолоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэж заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 31.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохоор тус тус заажээ. УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох үндэслэл нэгэнт бүрэлдсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна.

 

 

Сэтгэгдэлүүд