Сайжруулсан шахмал түлшийг ирэх сарын 15-наас борлуулж эхэлнэ

Мэдээ, мэдээлэл
August 17, 2022
176
Нийслэлчүүд жилд дунджаар 600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг бол энэ хэрэгцээг саадгүй хангах зорилгоор өнөөдрийн байдлаар 75 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ. Энэ жилийн хувьд нийт 670 цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна. Өнгөрсөн жил сайн ажилласан 423 цэгийн гэрээг шууд сунгаад явна. Үлдсэн 200 гаруй түлш борлуулах цэг дээр иргэн,  аж ахуй нэгжүүдийг бүртгэж байна гэж Тавантолгой түлш компаниас мэдээллээ. 
Түүнчлэн иргэд 9 сарын 15-наас өмнө шахмал түлш худалдан авдаг картаа идэвхжүүлэх хэрэгтэй гэж тэрээр анхаарууллаа.
Сэтгэгдэлүүд