“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томиллоо

Мэдээ, мэдээлэл
November 30, 2022
506
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан юм. Түүний хувьд өмнө нь "Эрдэнэс Монгол"-ын тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны аравдугаар сард гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаас "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал болж буй С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан нэгэн юм.
Сэтгэгдэлүүд