Цементийн импортын татварыг тэгэлсэнээс хойш 2 сарын хугацаанд 3175 мянган долларын цемент импортолжээ

Мэдээ, мэдээлэл
December 21, 2022
462

Энэ онд барилга угсралтын ажил эрчимтэй явагдах үед дотоодод цемент хомсдож, үнэ өссөнөөр Засгийн газар импортын цементийн татварыг тэглээд байна. Үүнээс хойш 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хоёр сарын хугацаанд 3175 мянган ам.долларын 37083.4 тонн цемент импортолжээ.
2023 оны урьдчилсан тооцоогоор дотоодын цементийн үйлдвэрүүд  2.2 сая тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Үүнд шинээр ашиглалтад орж буй “Western Hold” компанийн 250 мянган тонны үйлдвэрлэлийн төлөвлөгөө багтаж байгааг Барилга, Хот байгуулалтын яам мэдээллээ.

2023 оны нийт төлөвлөлтийн 30 орчим хувийг МАК цемент, 22 хувийг “Монцемент билдинг материалс” ХХК үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бол “Мөнхийн баянгал”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрлэл хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэлүүд