Манай улсад 305 мянган малчин мал аж ахуй эрхэлж байна.

Нийтлэл
January 12, 2023
51
2022 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улсад 305 мянган малчин мал аж ахуй эрхэлж байна.
-
Нийт ажиллагчдын 27 орчим хувь нь малчид буюу ажил эрхэлдэг 4 хүн тутмын 1 нь малчид. Малчдын 59% нь эрэгтэй, 41% нь эмэгтэй.
-
Залуу малчдын гэрлэлтийн асуудал анхаарах түвшинд хүрснийг дата харуулж байна.
Гэрлэлтийн байдлын хувьд, 18-34 насны малчдын 33 хувь нь огт гэрлээгүй. Энэ насны гэрлээгүй малчдын 85% нь эрэгтэй, 15% нь эмэгтэйчүүд.
-
Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд, гэрлэх насны ганц бие эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10-13 хувиар өндөр байгааг “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгаанд дурджээ.
Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж эрэгтэйчүүд давамгайлахаас гадна залгамж халаа авах залуу малчдын тоо буурсаар байгааг энэ чиглэлийн судалгаанууд нотолдог. Үүний шалтгааныг хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдлын бодит үр дагавар гэж мэргэжлийнхэн ярьж байгаа.
Тоон мэдээлэл харвал, нийт малчдын 28% нь 15-34 насны залуу малчид. Энэ үзүүлэлт 2000 онд 56% байсантай харьцуулахад жилээс жилд залуу малчдын эзлэх хувь багасаж байна.

Эх сурвалж: Мал тооллогын урьдчилсан дүн 2022, ҮСХ
Сэтгэгдэлүүд