Ардчилсан намын дарга ирэх пүрэв гарагт тодорно

Улс төр
January 13, 2023
500

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр /2022.01.13/ боллоо. Хуралдаанд ҮБХ-ны 491 гишүүдээс 314 гишүүн оролцсон юм. Тэгвэл өнөөдрийн хурлаар намын даргыг сонгох журмаа эцэслэн баталж, Их хурлын товоо гаргалаа.
Тодруулбал, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар энэ сарын 19 буюу ирэх Пүрэв гарагийн 10.00 цагт ҮБХ-ны ээлжит бус хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч олонхийн санал авсан нэр дэвшигчийг 13.00 цагт зохион байгуулагдах намын Их хурлаараа батламжилахаар боллоо.

Сэтгэгдэлүүд