Б.Жавхлан: 1,095,352 хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэллээ

Мэдээ, мэдээлэл
January 19, 2023
396

Сангийн сайд өнөөдөр хүүхдийн мөнгө иргэдийн дансанд хэрхэн орж буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Дөрөв хоногийн хугацаанд иргэд төрийн мэдээллийн санд байгаа Өрхийн мэдээллийн сангийн давхардсан, зөрүү үүссэн мэдээллийг засварлахаар ажиллаж байна. Өнөөдрөөс 1,095,352 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэллээ.
Нийт хүүхдийн 87 хувьд ямар нэг саадгүйгээр олгоно. Үлдэж буй 43,820 хүүхдийн мэдээлэл давхардсан, зөрүүтэй мэдээллийг засварлахаар ажиллаж байгаа. Үүнд эцэг, эхчүүд хамтарч ажиллах шаардлага гарч байгаа ч Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын ажилтнууд иргэдийг аль болох биеэр очих шаардлагагүй байхаар мэдээллийг нь засаж, зөрүүг арилгахаар ажиллаж байна" гэж хэллээ
Мөн тэрээр  улсын бүртгэлийн мэдээллээ лавлах сайт ажиллаж байгаа учраас иргэд биеэр очихгүйгээр мэдээллээ засах боломжтой гэлээ. 

Сэтгэгдэлүүд