2-р сарын дунд болон сүүлийн 10 хоногийн дундуур цас орж хүйтэрнэ

Мэдээ, мэдээлэл
February 03, 2023
389

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар ОЖД–аас ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногт үе үе Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын температур ОЖД–аас 1–4 °С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Бусад хугацаанд харьцангуй цас багатай, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1–2 °С–аар  дулаан байх төлөвтэй байна.

Сэтгэгдэлүүд