Цахилгаан дамжуулах шугамын гэмтлийг засварлахаар 60 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Мэдээ, мэдээлэл
March 10, 2023
455
Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан эрчим хүч тасалдсаныг засварлахаар ажиллаж байна.
3-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумдын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч шороон шуурга шуурч, Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд хүрч цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн.
Үүний улмаас Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Өмнөговь аймгийн баруун гурван сумаас бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч тасарсан байна. Эрчим хүч тасарсан сумдын цахилгааныг  Ухаа Худаг ДЦС, Даланзадгадын ДЦС-аас Даланзадгад, Номгон, Хүрмэн, Баяндалай, Булган, Ханхонгор сумдын хэрэглэгчдийг, Оюу Толгой ХХК-аас Ханбогд, Баян-Овоо сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах техник зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

 
Сэтгэгдэлүүд