Бага ангийн сурагчид энэ сарын 26-ны Баасан гарагт хичээллээд амарна

Мэдээ, мэдээлэл
May 01, 2023
550

БШУЯ-наас өгсөн мэдээлснээр, ЕБС-ийн бага ангийн сурагчид энэ сарын 26-ны Баасан гарагт хичээллээд, зуны амралт эхлэнэ. 
4-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 12-наас амарна.
Зуны амралтын хуваарь:
-1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
-4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
-6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.

 

Сэтгэгдэлүүд