Нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Мэдээ, мэдээлэл
June 23, 2023
500

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +17...+22 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34...+39 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан  байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. . Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27...+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +29...+31 градус дулаан  байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26...+28 градус дулаан  байна.
05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэлүүд