Наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь

Мэдээ, мэдээлэл
July 05, 2023
3275

Үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны долоодугаар сарын 8-17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь гарсан байна.
Тодруулбал, энэ сарын 8-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд байгууллага бүр хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулна.
Долоодугаар сарын 10-17-ны өдөр хүртэл
   1. Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв
   2. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет
   3. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллах юм.
Тус хугацаанд НЭМГ-ын 77990101-01-04 дугаарын утсаар иргэдийн санал, хүсэлт, талархал, өргөдөл, гомдлыг хүлээн авахаар болсон байна.

 

Сэтгэгдэлүүд