2023 оны эхний 9 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.2 хувиар өсчээ.

Мэдээ, мэдээлэл
October 09, 2023
7024
2023 оны эхний 9 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 18051.7 сая ам.доллар болж 2022 оны мөн үеэс 2775.6 сая ам.доллар буюу 18.2 хувиар өсчээ.
Экспортын дүн импортын дүнгээс 4540.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

2023 оны эхний 9 сарын дүнгээр Монгол улс импортоор нийт 6755.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 399.0 сая ам.доллараар буюу 6.3 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1291.5 сая ам.доллар буюу 19.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1570.1 сая ам.доллар буюу 23.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1368.4 сая ам.доллар буюу 87.2 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 718.6 сая ам.доллар буюу 27.0 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1239.5 сая ам.доллар буюу 18.3 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 658.4 сая ам.доллар буюу 9.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 368.6 сая ам. доллар буюу 5.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 83.0 хувь ногдож байна
Манай улс дэлхийн 154 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 40.2 хувь; ОХУ-д 26.4 хувь; Япон-д 7.7 хувь; БНСУ-д 4.3 хувь; АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.9 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэлүүд