Шунхлай ШТС-ыг буулгах зардал 300 сая

Мэдээ, мэдээлэл
October 27, 2023
9866
Голын голдирол хааж үерийн эрсдэл бий болгосон Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станц, S OUTLET их дэлгүүрийг нураах ажлыг эхлүүллээ. Дээрх барилгуудыг нураах  Нийслэлийн засаг даргын захирамж өнгөрсөн 8 сард гарсан. Үүнээс хойш барилга, байгууламжуудын эзэдтэй харилцах тохиролцох ажил хийгдэж эхнээсээ шийдэлд хүрч буулгах ажлаа эхлүүлж байна. 11 сарын 05 гэхэд дээрх барилгуудыг буулгаж дуусна.  Шунхлай шатахуун түгээх станц нь онцгой обьект учраас мэргэжлийн байгууллагаар буулгах ажлыг хийлгэхэд 300 сая төгрөг зарцуулахаар байна гэж  Нийслэлийн засаг даргын орлогч Сайнзориг ярилаа
Харин Шунхлай шатахуун түгээх станцын удирдлагуудын зүгээс энэ станцыг буулгаж газар чөлөөлөхгүй бол гарах үр дагавар нь илүү хор хохиролтой учраас нийслэлийн удирдлагуудтай тохиролцох шийдэлд хүрсэн гэж энэ үеэр хэллээ.
          Түүнчлэн S outlet  дэлгүүрийн гүүрэн талд байрлах 2 жижиг барилгаас эхэлж нураахаар тохирсон. Харин Аqua гарданыг нураах асуудал шүүхэд шилжиж шүүхийн шатанд явж байгааг Нийслэлийн засаг даргын орлогч Сайнзориг хэлэв. 

 
Сэтгэгдэлүүд