Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Мэдээ, мэдээлэл
November 23, 2023
10821
Цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд нэг, Булган суманд нэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гурав, Дарьганга суманд нэг, Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Дэлгэрэх суманд нэг буюу нийт найман иргэнийг 11:00 цагийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 27 суманд цасан шуурганы улмаас нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж,  330 иргэнээс 322 иргэнийг эсэн мэнд оллоо.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, аймаг, сумын мэргэжлийн ангийн 220 орчим хүн, 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
Сэтгэгдэлүүд