Ардчилсан намын Их хурлын ээлжит бус хурлын нийт гишүүдийн 99 хувийн саналаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар ёсчлон батламжлав.

Улс төр
August 31, 2025
17
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус өнөөдрийн (2025.08.31) хуралдаанаар хэлэлцэгдсэн Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн санал хуралтаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо.
Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Намын Их хурлын гишүүдэд танилцуулж ёсчлох дэгтэй. Энэ дагуу тус өдөр болсон Ардчилсан намын Их хурлын ээлжит бус хурлын нийт гишүүдийн 99 хувийн саналаар ёсчлон батламжлав.
Сэтгэгдэлүүд