Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 хувьд хүрэлцээтэй, харин 40 хувьд хэтэрчээ

Мэдээ, мэдээлэл
September 03, 2025
20

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
39.8 % - бэлчээрийн нөөцтэй
19.0 % - бэлчээр хүрэлцээтэй
24.6 % - даац 1-3 дахин хэтэрсэн
6.3 % -даац 3-5 дахин хэтэрсэн
10.3% - даац олон дахин хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 хувьд хүрэлцээтэй, харин 40 хувьд хэтэрч гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрч гарсан байна.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Ногооннуур, Өлгий, Бугат, Алтанцөгц, Баяннуур, Толбо, Сагсай, Дэлүүн, Увсын Сагил, Түргэн, Бөхмөрөн, Улаангом, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Ховд, Буянт, Чандмань, Дуут, Жаргалант, Мөст, Завханы Улиастай, Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Өвөрхангайн Уянга, Булганы Рашаант, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Жавхлант, Орхон, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Төвийн Баянхангай, Баяндэлгэр, Эрдэнэсант, Борнуур, Баянчандмань, Сүхбаатарын Баяндэлгэр, Өмнөговийн Мандал-Овоо сумд хамрагдаж байна. Харин Баян-Өлгийн Цэнгэл, Алтай, Увсын Завхан, Ховд, Ховдын Мөнххайрхан, Манхан, Завханы Алдархаан, Говь-Алтайн Бигэр, Цогт, Баянхонгорын Галуут, Баян-Овоо Өвөрхангайн Баянгол, Төгрөг, Нарийнтээл, Сант, Есөнзүйл, Архангайн Өгийннуур, Булганы Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Цагааннуур, Баянгол, Мандал, Сант, Төвийн Лүн, Жаргалант, Сүхбаатарын Уулбаян, Дундговийн Гурвансайхан, Сайнцагаан, Говь-Угтаал, Өмнөговийн Цогт-Овоо, Баян-Овоо, Хүрмэн, Дорноговийн Сайншанд сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 24.6 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС,

УТАС: 321523

Сэтгэгдэлүүд