10,000 залуу эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ

Мэдээ, мэдээлэл
September 20, 2025
191
“CleanUP Mongolia” төслийг санаачлагч Ү.Амарбат: НҮБ-ийн албан ёсны бүртгэлтэй “World CleanUP Day”-д Монгол залуучууд олноороо 5 дахь жилдээ зохион байгуулалтайгаар оролцож байна. Бидний хувьд анх тус төслийг хэрэгжүүлэхдээ өнөөдрийнх шиг 10,000 залуу цуглана гэж бодож байгаагүй. Орчин үеийн залуучуудын хандлага, итгэл үнэмшил, эх орноо хайрлах сэтгэл, бусдыгаа хүндэтгэх зан чанар маш эерэг болсон байна.

Бидний бэлдсэн шуудай, хогийн уутаар тооцоход 50 гаруй тонн хог хаягдал, 500га газар цэвэрлэх төлөвтэй байна. Энэ нь 55 цэвэрлэгээний ажилтны хийх ажил гэсэн үг. Яг энэ өдөр дэлхий нийтэд 157 орон зэрэг эх дэлхийгээ цэвэрлэх хөдөлгөөнд нэгдэж байна
Сэтгэгдэлүүд