УИХ-ын дарга Б.Амарбаясгалан 85.67 хувийн санал авч, намын тамгаа гардаж авлаа

Мэдээ, мэдээлэл
September 28, 2025
48

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ эхэлж хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгов. Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нарыг сонголоо. 
Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж орны хүмүүсийг томиллоо. 
Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшихээ илэрхийлж, тус бүртээ мөрийн хөтөлбөрөө Бага хурлын гишүүдэд танилцууллаа.
Үүний дараа т
ооллогын комисс санал хураалтын журмаа баталсан. 
Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 14.3 хувийн санал авсан байдаг. Ийнхүү хоёр дахь шатны санал хураалтыг явуулахдаа бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэж 321 гишүүн санал хураалтад оролцоод 85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ялалт байгууллаа.

 

 

Сэтгэгдэлүүд