Танилц: Татварын ерөнхий газрын шинэ дарга С.Төгсжаргал
Мэдээ, мэдээлэл
October 27, 2025
31
Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо.
С.Төгсжаргал нь Татварын албанд 26 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд татварын албаны бүх шатанд ажиллаж байсан туршлагатай, татварын удирдлага, олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн Санхүү-Эдийн засагч, Эрх зүйч мэргэжилтэй.
С.Төгсжаргалын ажилласан байдал:
- 2000-2008 онд Багануур дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч, Татварын хэлтсийн дарга
- 2008 онд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасагт татварын улсын байцаагч
- 2009-2015 онд Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтэст Маргаан Таслах Зөвлөлийн нарийн бичгийн дарга, магадлагч, татварын улсын байцаагч
- 2015 онд Гааль Татварын ерөнхий газрын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, ерөнхий санхүүч
- 2016-2019 онд ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялаг, Олон улсын татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч
- 2019-2021 онд ТЕГ-ын Үнэ шилжилтийн хэлтсийн дарга
- 2021-2025 онд Том татвар төлөгчийн газрын дарга
Боловсролын байдал:
- 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүү-Эдийн засагч мэргэжлээр
- 2013 онд Монголын Мэргэшсэн Нягтлан бодогдын Институтийн Мэргэшсэн нягтлан бодогч
- 2019-2023 онд онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр
- 2021-2023 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан
Мэргэшсэн байдал:
- 2007 онд Япон улсад /JICA/ЖАЙКА байгууллагын Татварын удирдлагын мэргэшүүлэх сургалт
- 2011 онд Турк улсад /OECD/Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын Олон улсын татварын мэргэшүүлэх сургалт
- 2013 онд Австрали улсад Сиднейн хуулийн сургуульд Олон улсын татварын мэргэшүүлэх сургалт
- 2016 онд /OECD/Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын Татварын хууль тогтоомжийг даган мөрдүүлэх мэргэшүүлэх сургалт
- 2017 онд PWC компанийн Олон улсын татварын мэргэшүүлэх сургалт
- 2018 онд Канад улсад SESMIM төслийн BEPS-Үнэ шилжилтийн мэргэшүүлэх сургалт
- 2019 онд Монгол улсад SESMIM төслийн Үнэ шилжилтийн мэргэшүүлэх сургалт