Найрал дуу дуулж байх үед бүх дуучдын зүрхний хэмнэл нэг байдаг байна.

Чөлөөт сэдэв
January 12, 2020
1160
1.Нас бие гүйцсэн эрэгтэй хүний зүрх ойролцоогоор 340 гр, эмэгтэй хүнийх 250-280 гр орчим
2.Нэг минутад дунджаар 5.5 литр цус хүлээн авч, бүх биеэр тараадаг. Ачаалалтай үед 30 л хүртэл цус шахдаг. 🏋🏻‍♀️
3. Зүрхээр өдөрт 8000 л орчим цус дамжиж 100 000 км орчим замыг туулдаг. 🚴🏻‍♂️
4. Бидний зүрх минутад дунджаар 70-75 удаа цохилдог.❣️
5. Өдөрт зарцуулах энерги нь ачааны машин 30 км замыг туулахтай тэнцэнэ.🚚
6. Бүх амьдралын турш нийтдээ 2,5 тэрбум удаа зүрх цохилдог. / дундаж насжилт 70 гэж үзвэл/
7. Ургийн зүрхний цохилт насанд хүрсэн хүний зүрхнээс 2 дахин илүү хурдан цохилдог.
8. Ургийн зүрх өдөрт 60л орчим цус шахдаг.👼🏻
9. Хүний биеийн цусны судасны нийт урт нь экваторын уртаас 3 дахин их буюу 120,000,000 метр. 🌍🌏💫
10. Нэг куб миллиметр цусанд 4.5-5.5 сая улаан эстэй. Эдгээр нь бие махбодод тасралтгүй бий болж, 120 хоног тутам бүрэн сэргээгддэг.
11. Статистикийн мэдээгээр зүрхний шигдээсийн дийлэнх нь даваа гаригт өглөө эрт тохиолддог.🌅🌄
12. Хүн төрөлхтний түүхэнд зүрхний өвчнөөс болж үхсэн хүмүүсийн тоо дайн тулаанд үхсэн хүмүүсийн тооноос илүү. 📠13. Зүрхээр дамжих цус хүний биеийн бүхий л эд эсэд хүрдэг боловч ганцхан нүдний эвэрлэг бүрхэвчийг л тэжээдэггүй. 👀
14. Хамгийн хүчирхэг булчин бол мэдээж зүрх 🥊
15. Дэлхий дээрх хамгийн том зүрхтэй амьтан бол Цэнхэр халим 680 гаруй кг жинтэй. 🐟
16. Боловсролтой байх тусам зүрхний өвчлөл бага байх магадлалтай. 👨🏻‍💻
17. 1967 оны 12-р сарын 3-нд Өмнөд Африкийн доктор Christian Barnard нь анхны зүрх шилжүүлэх мэс засал хийж байжээ. Хэдийгээр өвчтөн 18 хоног амьдарсан ч энэ нь анхны амжилттай зүрх шилжүүлэн суулгах мэс засалд тооцогддог.
18. Инээх нь цусны судасны ханыг өргөсгөж цусны урсгалын хурдыг 20% -иар нэмэгдүүлдэг. 😃
19. Найрал дуу дуулж байх үед бүх дуучдын зүрхний хэмнэл нэг байдаг байна. 🎤🎼🎼
Сэтгэгдэлүүд