Сэлэнгэчүүд ирэх өвлийг өнөтэй давах уу?

Мэдээ, мэдээлэл
May 18, 2022
728
Сэлэнгэ аймагт энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станцыг өргөтгөх ажил хийгдэнэ. Одоогийн байдлаар гүйцэтгэгч шалгарч  ажил эхэлсэн. Гэрээгээр хүлээлгэж өгөх хугацаа нь 2 жил учраас ирэх өвлийн эд ачааллыг даван гарах чиглэлд анхаарах хэрэгтэй.  Одоо байгаа тоноглолуудаа засч сэлбэх ажил хийхгүй бол байдал хүндрэх төлөвтэй байна гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэв. 
30 гаруй мянган хүн аймгийн төвдөө оршин суудаг тус аймгийн дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, найдвартай дулаанаар хангах, цаашлаад дэд бүтцийн хувьд хөгжүүлэе гэвэл хамгийн багадаа 50 гекаль цагийн хүчин чадалтай станц шинээр барих шаардлагатай. Энэ бүтээн байгуулалтыг хувийн хэвшилтэй хамтран хийх боломжтой гэж салбарын яам үзэж байна. 



 
Сэтгэгдэлүүд