Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно

Мэдээ, мэдээлэл
June 08, 2022
708
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Үндэсний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.  
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн.
“Эрдэнэс Монгол” компани бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжүүлэгч гол концепц юм. “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. Энэ компанийн нэгдэлд байдаг охин компаниудын ТУЗ нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, эдгээр хүмүүс бүгд төрийн байгууллагын газар, хэлстийн дарга нар байдаг.
“Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасанчлан дэлхийн уул уурхайн шилдэг корпорациудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй, групп байдлаар явж байгаа. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” үйлдвэрийг оруулсан.  Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэн холдинг компани болж байгаа. Компаниудыг хоёр бүлэгт хуваасан. Зэс металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэж. Ингэснээр хоёр группийг хоёр ТУЗ-өөр удирдах боломжтой болсон. ТУЗ-ийн 207 гишүүнийг цомхотгож, 27 хүний бүрэлдэхүүнтэй болгоно. Зардал хэмнэж, үйл ажиллагаа нь уялдаатай, нэгдсэн бодлогоор явуулах боломж бий болж байна гэж ярилаа.
Сэтгэгдэлүүд