Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдсэн асуудлуудын хураангуй

Мэдээ, мэдээлэл
July 20, 2022
362
1.  Цэцэрлэгийн элсэлтийг 8 сарын 10 н гэхэд тодорхой болгож  цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 34 мянган хүүхдийн 22 мянгыг нь хувийн цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд хамруулах, ЕБС-н Сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх арга хэмжээ авах, хичээлийн шинэ жилийн нээлтийг үе шаттайгаар эхлүүлэхээр болов. 
2. Энэ жилийн намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнийг одоогийн зах зээлийн үнээс 500-600 төгрөгөөр хямдруулж 3400 төгрөгт барихаар шийдвэрлэлээ.
3. Цаашид АИ92 автобензинийг 830 доллараар буюу 35 хувийн хөнгөлөлттэй үнээр авах, дизель түлшин дээр 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр ОХУ-тай хэлэлцээ амжилттай хийсэн. Үүн дээр нэмээд Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэх арга хэмжээ авахаар боллоо. 
4. Хөгжлийн банкнаас зээл авч чанаргүй зээлийн ангилалд шилжсэн 66 зээлдэгчийн 7 нь зээлээ бүрэн төлж барагдуулсанаар нийт 503 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Ингэснээр хөгжлийн банк зээлжих зэрэглэлээ тогтоолгож,  906 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулж дампуурах эрсдэлээс гарсан гэж тус банкны гүйцэтгэх захирал Мандуул мэдээллэв. 
Сэтгэгдэлүүд