Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 50.3%-тай байна.

Мэдээ, мэдээлэл
July 18, 2022
649
Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн 4 дэх хурлыг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулав.
Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 42 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар сонсов.
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дунджаар 50.3%-тай явагдаж байна. Өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 4%-аар бага байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болголоо.
Сэтгэгдэлүүд